Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Токиод өдөрт 300 гаруй халдварын тохиолдол илэрчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 24 секунд

Японы нийслэл Токио хотод лхагва гарагт “COVID-19” халдварын 317 тохиолдол шинээр илэрчээ. Токиод өдөрт бүртгэгдсэн халдварын тохиолдлын тоо энэ оны наймдугаар сарын 20-ноос хойш анх удаа 300 давсан аж.

Токиод 11 дүгээр сарын эхэн үеэс халдвар авсан хүний тоо аажмаар нэмэгдсээр байгаа юм. Тус хотод сүүлийн долоо хоногт өдөрт илэрсэн халдварын шинэ тохиолдлын дундаж үзүүлэлт 200 давсан байна. Энэ нь Японд халдварын тархалт оргил үедээ хүрсэн наймдугаар сарын сүүл үеийнхтэй ойролцоо үзүүлэлт гэнэ.

Японы нийслэлд өнөөдрийн байдлаар 33377 хүн халдвар авсан нь 47 муждаа хамгийн өндөрт тооцогдож байна. Мөн хот орчмын бүсүүдэд халдварын тохиолдлын тоо нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд жуулчдын аялах дуртай, хойд нутгийн Хоккайдо зэрэг мужид халдвар авсан хүний тоо сүүлийн үед нэмэгдэх болжээ. Засгийн газар “нөхцөл байдлыг дээд зэргийн сонор сэрэмжтэйгээр авч үзэж байна” гэж Ерөнхий сайд Сүга Ёшихидэ мягмар гарагт болсон коронавирусний асуудал хариуцсан ажлын хэсгийн уулзалтын үеэр мэдэгджээ.  

Чихрийн шижингийн гол шалтгааныг нэрлэлээ
Чихрийн шижингийн гол шалтгааныг нэрлэлээ
 
Л.Мөнхбаясгалан: Гадаадаас ажиллах хүчнийг тооны хязгааргүй авна гэдэг бол газар нутгаа 100 жилээр харийнханд өгөх гэсэн “урвалт”-ын дэд бүлэг болохуйц улс төрийн санаатай өдөөн хатгалга