С.Баяр: Намайг “Тавантолгой”-гоос болж огцорсон гэдэг ташаа мэдээлэл. Би чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд явсан

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 4 секунд

Тавантолгой нүүрсний ордтой холбогдуулан үе үеийн Ерөнхий сайд нар огцорч байсан тухай мэдээлэл цахим орчинд хөвөрч байна. Тодруулбал, Ерөнхий сайд асан С.Баяр, Н.Алтанхуяг, Ж.Эрдэнэбат, Ч.Сайханбилэг нар нэр холбогдож буй. Энэ тухайд Ерөнхий сайд асан С.Баяр твиттертээ үгүйсгэв. Тэрбээр " Ташаа мэдээлэл байна. Би огцорч байгаагүй. Чөлөөлөгдөх өргөдлөө өгөөд явсан. Тавантолгойн хувьд хувийн хэвшилтэй хэлэлцээр хийж Тавантолгойн 4 хувийг тэдэнд үлдээж, 96 хувийг төрийн мэдэлд авах шийдвэр манай Засгийн газар гаргаж байв. Одоо бодоход ингэснээр сайн, муугийн хоёуланг нь нээж. Сайн нь, Тавантолгойн нүүрсийг 15 жил зарж улсын төсөвт олон сая ам.доллар орж, үүний зарим хэсгийг иргэдэд тараасан. Муу нь, дотоодод улс төр хурцдаж, Тавантолгойд хулгай нүүрлэв" гэжээ.

МАРГААШ: Улаанбаатарт -17 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -17 хэм хүйтэн байна
 
ТҮК-ийн ажилтныг хутгалсан залуусыг олж тогтоожээ
ТҮК-ийн ажилтныг хутгалсан залуусыг олж тогтоожээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!