Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Биокомбанитад Хүүхдийн эмнэлэг нээлтээ хийлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 6 секунд

Сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл суурилуулсан гурван давхар, 50 ор бүхий Хүүхдийн эмнэлгийг ийнхүү ашиглалтад орсноор тухайн хорооны болон ойр орчмынх нь оршин суугчид хотын төвийг зорих шаардлагагүй болж байгаа юм. Эмнэлгийн нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шин Хаймин, БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан”-гийн нарийн бичгийн дарга Шиү Жянь Гуа, нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Г.Төмөрбаатар болон бусад холбогдох албаныхан оролцов.

 

Хамтын ажиллагааны бэлэг тэмдэг болсон энэхүү эмнэлгээс гадна Монгол Улсын эрүүл мэндийн салбарт БНХАУ бүх талын дэмжлэг туслалцаа үзүүлж буйд талархаж байгаагаа Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл илэрхийлсэн юм. Тэрбээр “Монгол Улс болон БНХАУ-ын хамтын ажиллагааны үр дүнд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хотын төвөөс алслагдсан хороодын иргэдэд ойртуулж чадсан томоохон үйл явдал болж байна. БНХАУ-ын “Энхтайван хөгжлийн сан” нийслэлийн алслагдсан хороодын иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг ойртуулах ажлыг 2015 оноос хийж байгаа. Энэ хүрээнд Хан-Уул дүүрэгт 50 ортой, шаардлагатай тохиолдолд арван ор нэмж дэлгэн ахмадууддаа үйлчлэх бүрэн боломжтой хүүхдийн эмнэлгийг ашиглалтад орууллаа. Хорооны түвшинд, орчин үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээг бүрдүүлсэн тохиолдол ховор байдаг. Хамгийн гол нь “Эрүүл хүүхэд-Эрүүл шүд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн тасагтай байгаагаараа онцлогтой. Эрүүл мэнд сайд, эх хүний хувьд алслагдсан хорооны иргэд тэр дундаа хүүхдүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулж буйд баяртай байна” гэв.

 

Улсын филармони уран бүтээлийн 48 дахь улирлаа нээхэд бэлэн боллоо
Улсын филармони уран бүтээлийн 48 дахь улирлаа нээхэд бэлэн боллоо
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.