Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жолоочийн хадам ээж болон оюутан дүүгээс халдвар илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

ЭМЯ-наас халдвар илэрсэн иргэний ойрын хавьтал болох иргэдээс авсан шинжилгээний хариуны талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү

Коронавирусийн халдвартай гарсан хоёр хүний ойрын хавьталд орсон 24 хүнд шинжилгээ хийж үзэхэд хоёр хүнээс халдвар илэрлээ.

Тодруулбал,  жолоочийн хадам ээж болон оюутан дүүгээс нь коронавирусийн халдвар илэрсэн байна. Одоогийн байдлаар халдвар илэрсэн хоёр хүнтэй ойрын хавьталд орсон хүмүүсийг тандан судлах ажил хийгдэж байна.

Тандан судлах бол амар ажил биш. Хамгийн хурдан эцсийн байдлаар олсон мэдээллээ бид өөрсдөө хэлэх нь хийх ажлыг маань хөнгөвчилж байгаа юм. Олон хүн холбогдож байгаагаас бид дотроо хагаралдаж, цаашдын ажилд хор учирч байна. Иймд хэвлэл мэдээллийн байгууллага болон иргэдээс дуудлага хийж, шалгаахгүй байхыг хүсэж байна. Бидний зүгээс товлосон цагтаа түргэн шуурхай мэдээллээ нэгдсэн байдлаар өгнө.

Фото сурвалжилга: Коронавирусний халдвар дотооддоо алдсан эхний өдөр
Фото сурвалжилга: Коронавирусний халдвар дотооддоо алдсан эхний өдөр
 
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.