Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-Эрдэнэ: Энэ удаад бид анхааруулахгүй шууд 20 сая төгрөгөөр торгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

ШӨХТГ-аас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ: ШӨХТГ-аас зах худалдааны төв, сүлжээ дэлгүүрүүд, эмийн сан, эм эмийн хэрэгсэл ариутгалын бодис бэлтгэн нийлүүлэгч байгууллагууд албан ёсны шаардлагыг хүргүүлээд байна. Бүх байгууллагын удирдлагуудтай холбогдож мэдээлэл өгөөд улсын байцаагчийн албан мэдэгдэл ажлын цагаар албан тоот хүргэгдсэн. 20 гаруй улсын албан байцаагчид ажиллаж байна. Цар тахлын онцгой нөхцөл байдалтай үед дараах арга хэмжээг авч ажиллахыг шаардаж байна.

  1. Бараа бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлт борлуулалтын байдлыг хэвийн хангах
  2. Бараа бүтээгдэхүүний үнийн түвшинг тогтвортой байлгах
  3. Бараа бүтээгдэхүүний үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх
  4. Бараа бүтээгдэхүүний зохиомол хомсдол үүсгэхгүй байх
  5. Бараа бүтээгдэхүүний дамлан худалдаалах зорилгоор нэг хүнд хэвийн хэмжээнээс хэт их хэмжээгээр бөөнөөр худалдаалахгүй байх

Улсын байцаагчийн тавьсан дээрх шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулах арга хэмжээ авахыг үүгээр мэдэгдэе. Аливаа хүнсний хомсдол үүсэх нөцөл байдалд ороогүй. Маргааш гэхэд л махгүй, талхгүй болно гэж байхгүй. Иргэдээс ирсэн гомдол дээр хяналт шалгалт хийгээд 20 сая төгрөгөөр шууд торгох арга хэмжээ авч байна. Энэ удаад бид анхааруулахгүй шууд торгоно. Үүнийг худалдаа эрхлэгчид анхаарах хэрэгтэй.

“Ганц бие хүмүүсийн өдөр” борлуулалтын хэмжээ эрс нэмэгдэнэ
“Ганц бие хүмүүсийн өдөр” борлуулалтын хэмжээ эрс нэмэгдэнэ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -14 хэмийн хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт өдөртөө -14 хэмийн хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.