Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Ганц бие хүмүүсийн өдөр” борлуулалтын хэмжээ эрс нэмэгдэнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 15 секунд

БНХАУ-д “Ганц бие хүмүүсийн өдөр” хэмээх цахим худалдааны өдрөөр борлуулалтын хэмжээ дээд үзүүлэлтэд хүрэх төлөвтэй байгаа тухай “BBC” суваг мэдээлжээ.

“Жил бүрийн 11 дүгээр сарын 11-нд болдог Хятадын “Ганц бие хүмүүсийн өдөр” нь дэлхийн хамгийн өндөр борлуулалттай 24 цагийн цахим худалдаанд тооцогддог бөгөөд өнгөрсөн онд 1.9 тэрбум бараа бүтээгдэхүүн захиалж хүргэсэн” гэжээ.

Роботон цэвэрлэгч, тоос сорогч, багажны хайрцаг зэрэг нь хамгийн эрэлттэй бүтээгдэхүүний тоонд орох төлөвтэй байгаа юм. Түүнчлэн цар тахлын улмаас Хятадын олон сая иргэн хилийн чанадыг зорьж чадахгүй байгаа энэ үед тансаг зэрэглэлийн брэндүүдийн борлуулалт ч гэсэн нэмэгдэх төлөвтэй байна.

Өнгөрсөн жил Хятадын “Ганц бие хүмүүсийн өдөр”-өөр “Alibaba” компанийн цахим худалдааны “TMall” платформын борлуулалт 210 тэрбум юань буюу 31.7 тэрбум ам.долларт хүрчээ. Энэхүү цахим худалдааны өдрийг “TMall” 2009 оны 11 дүгээр сарын 11-нд анх санаачлан эхлүүлсэн аж.

 

Европын комисс “Amazon”-г шалгаж эхэлжээ
Европын комисс “Amazon”-г шалгаж эхэлжээ
 
ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.