Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Европын комисс “Amazon”-г шалгаж эхэлжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 6 секунд

Европын комисс Америкийн “Amazon” компанийн эсрэг явуулах монополийн эсрэг хоёр дахь мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Герман, Францын онлайн худалдааны зах зээлд давамгайлсан байр сууриа урвуулан ашигласан гэж үзсэнтэй холбоотойгоор “Amazon” компанийг шалгаж байгаа аж.  Энэ тухай Европын комиссын орлогч дарга Маргрете Вестагер мэдэгджээ.

“Хоёр дахь мөрдөн шалгалт нь “Amazon” компанийн бизнесийн үйл ажиллагааг судлахад чиглэсэн. “Amazon”-ы үйлчилгээнүүдийг ашиглах журам нь пламтформийнх нь хувийн худалдагчдын эрхийг нь зориуд хохироож байна. Франц, Германд гэхэд л “Amazon” компани цахим жижиглэн худалдааны зах зээлд онцгой чухал байр суурь эзэлдэг” хэмээн тэрбээр цохон тэмдэглэв. Тус компани руу Европын комисс эсэргүүцлээ илэрхийлсэн захидал илгээсэн бөгөөд хуулийн үндэслэлтэй хариу ирнэ гэж  найдаж байгааг Маргрете Вестагер онцлосон байна.

Данид усны булга устгах шийдвэр алдаа байсан гэв
Данид усны булга устгах шийдвэр алдаа байсан гэв
 
ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
ЭЗБХ: Хөрөнгө оруулалтын гэрээний төслийг зөвшилцөхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.