Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Донор болохоо зөвшөөрсөн иргэдэд карт гардууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 34 секунд

Донорын тухай хууль болон эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний талаар олон нийтэд таниулах, Донорын зөвшөөрлийн карт гардуулах “Амьдрал бэлэглэе” өдөрлөг Эрүүл мэндийн хөгжлийн төвд өнөөдөр боллоо. 

 

 

Монгол Улсын Донорын тухай хуульд "...25 нас хүрсэн иргэн эрхтэнээ бусдад шилжүүлэн суулгахыг зөвшөөрсөн шийдвэрээ өөрийн харьяа болон аль ч эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний байгууллагад гарын үсгээр баталж, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээ, цахим картад тэмдэглүүлж болно” гэж заажээ. Мөн Эрүүл Мэндийн Сайдын тушаалаар Донорын зөвшөөрлийн тэмдэглэгээ хийх журам баталсан. Энэ журмын хэрэгжилтийг хангахаар Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг зохицуулах албанаас Донор болохоо зөвшөөрсөн иргэдэд Донорын зөвшөөрлийн карт гардуулсан юм.

Монгол Улсын Донорын тухай хуулийг 2018 онд шинэчлэн баталж Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах ажлыг зохицуулах алба байгуулсан. Монгол Улсад амьд болон тархины үхэлтэй донороос элэг, бөөр, ясны чөмөгнөөс үүдэл эс, нүдний эвэрлэг, бэлгийн эс зэрэг эс, эд, эрхтэнг шилжүүлэн суулгадаг.

Өнөөдрийн байдлаар, бөөр 224 /тархины үхэлтэй донороос 29/, элэг 131 /тархины үхэлтэй донороос 12/, ясны чөмөгнөөс үүдэл эс 23, нүдний эвэрлэг 24 шилжүүлэн суулгаад байгаа аж.

Жо Байден цар тахлын эсрэг ажиллах мэргэжлийн багаа зарлалаа
Жо Байден цар тахлын эсрэг ажиллах мэргэжлийн багаа зарлалаа
 
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Д.Сарангэрэл: Улаанбаатар хотод ямар ч жаргал байхгүй. Зовлонтой байгаа шүү дээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.