Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүүхдийн тоглоомын 240 талбайг шалгахад 3385 ЗӨРЧИЛ илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Хотын стандарт, хяналтын газрын даргын “Стандартын шаардлага хангахгүй эрсдэлтэй хүүхдийн тоглоомын талбайд урьдчилан сэргийлэх шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу хүүхдийн тоглоомын 240 талбайд орчны аюулгүй байдлыг хангуулах шалгалт хийлээ. Шалгалтаар нийт 3385 илэрсэн байна.

Тус хүүхдийн тоглоомын талбайг эзэмшигч, ашиглагч байгууллагууд тогтмол засвар, үйлчилгээг хийдэггүйгээс үүдэн

  • Тоглоомын талбайг насны ангиллаар төрөлжүүлээгүй
  • Авто замын хэсгээс зургаан метр, түүнээс бага зайд байгуулсан
  • Тоглоомын талбайн ойр орчимд хурд сааруулагчгүй
  • Эвдэрсэн тоглоомд анхааруулах санамж, тэмдэг байрлуулаагүй
  • Аюул учруулахуйц ирмэгтэй
  • Бэхэлгээ байхгүй
  • Арчилгаа цэвэрлэгээ тогтмол хийдэггүй зэрэг нийтлэг зөрчлүүд гарчээ.

Иймд зөрчлийг арилгахын тулд дүүрэг, хорооны Засаг дарга, тоглоомын талбайн хариуцагч байгууллага, албан хаагчдад дэд бүтцийн стандарт хяналтын Улсын байцаагчийн зөвлөмж өгч, хэрэгжилтэд хяналт тавин ажиллаж байна.

Баянзүрх захын баруун талын авто замыг түр хааж, хучилт хийнэ
Баянзүрх захын баруун талын авто замыг түр хааж, хучилт хийнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд