Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Л.Энх-Амгалан: 1.3 сая хүүхдээс 13200 нь эрсдэлт нөхцөл байдалд амьдарч байна. Тиймээс Гэр бүлийг дэмжих тухай хуулийн төслийг боловсруулж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2025 оны эхний хурлаа хийжээ. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны есдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжүүлж эхэлсэн.

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан:

-2025 ондоо хуулийн хэрэгжилтийг сайжруулж, анхан шатны нэгж бүрдээ анхаарч ажиллах хэрэгцээ шаардлага бий.

Монгол Улсад өнөөдөр 983 мянган өрх, 1.3 сая хүүхэд байгаагаас 13.200 хүүхэд эрсдэлт нөхцөл байдалд амьдарч байна.

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 8.3 хувиар буурсан. Хүүхэд хамгааллын хуулийн хэрэгжилтдээ онцгойлон анхаарч, хүн амын бүлгүүдийн онцлогт нийцсэн бодлого зайлшгүй хэрэгтэй байна. Өнгөрсөн хугацаанд гэр бүлд чиглэсэн нэгдсэн бодлогогүй, дорвитой арга хэмжээ аваагүй.

Гэр бүлд суурилсан хүүхэд хамгааллын бодлогыг урт хугацааны баримт бичгүүддээ тусгаж, ГЭР БҮЛИЙГ ДЭМЖИХ ТУХАЙ ХУУЛИЙН ТӨСЛИЙГ боловсруулж байна.

Хуулийн шинэчилснээр хүүхдийн асаргаа, тэтгэмж, хамгаалын сайжруулж, тогтвортой байдал, хүн амын өсөлтийг дэмжих, гэр бүлийн хөгжлийн цогц үйлчилгээний төвийг бүх аймаг, дүүрэгт ажиллуулах, хиймэл оюун ухаан, цахим хөгжлийг ашиглан хэрэгцээ шаардлагад нийцсэн нийгмийн үйлчилгээг нэвтрүүлнэ.

ТББХ: Шинэ Зуунмод хотын эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
 
ЭМЯ: Улаанбурханы нөхцөл байдал хүндэрч, 9 сараас доош насны хүүхдүүдийг хамарч эхэллээ
ЭМЯ: Улаанбурханы нөхцөл байдал хүндэрч, 9 сараас доош насны хүүхдүүдийг хамарч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/28-нд нийтлэгдсэн мэдээ болно.