Монголбанкны зарласан өнөөдрийн /2025.01.27/ албан ханшаар нэг ам.доллар 3439 төгрөгтэй тэнцэж байна. Мөн арилжааны банкууд ам.долларыг 3429 төгрөгөөр авч 3456 төгрөгөөр арилжиж байгаа бол "найман шарга" төвд 3465 төгрөгөөр зарж байна.
Төгрөг суларч, "ногоон"-ын ханш чангарч байгаа нь импорт өсч, экспорт буурах, валютын урсгал татарч буйн дохио болохыг эдийн засагчид хэлж байгаа юм. Эдийн засагч Ж.Дэлгэрсайхан "Ам.долларын ханш бага зэрэг чангарч байгаа нь эдийн засаг эрчимжиж байгаа ч валютын урсгал татарч байгааг илэрхийлнэ. Өөрөөр хэлбэл, валют орох урсгалаас илүү гарч буй урсгал нь их байгаа нь экспорт бага зэрэг буурч, импорт идэвхтэй өссөнийг статистик мэдээллээс харж болно. Төлбөрийн тэнцлийг харвал валютын гарах урсгал өдөөгдөж байна" гэсэн юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!