Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Утааны сонсгол ирэх даваа, мягмар гарагт явагдана

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Нийслэлийн агаарын бохирдолтой холбоотойгоор иргэн Б.Мөнгөнхишиг Утааны сонcголыг зохион байгуулж, Засгийн газрын 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдрийн 98 дугаар тогтоолоор баталсан “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр” болон бусад холбогдох үйл ажиллагааны төсөв, гүйцэтгэл, үүний ил тод байдалд үнэлгээ хийж, цаашид хэрэгжих төлөвлөгөө, хөтөлбөрүүдийг сайжруулахыг шаардаж байна" гэх утгатайгаар өргөдлийг санаачилсан байдаг.

Улмаар 70-аас дээш мянган иргэний санал авсан тул УИХ-аар хэлэлцэхээр болж, сонсгол зохион байгуулах ажлын хэсэг байгуулсан. Дээрх ажлын хэсэг өнөөдрийн байдлаар дэд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулж, сонсголыг ирэх хоёрдугаар сарын 3, 4-ний өдөр зохион байгуулахаар товлосон. Өөрөөр хэлбэл ирэх даваа, мягмар гарагт зохион байгуулах юм.

Түүнчлэн сонсгол зохион байгуулахтай холбогдуулан оролцох иргэн, хуулийн этгээдүүдийг бүртгэж эхэлсэн. Бүртгэл энэ сарын 29-ний 17.00 цаг хүртэл үргэлжлэх юм.

Хотын дарга асан Э.Бат-Үүл Шуурхай штабын зөвлөхөөр ажиллана
Хотын дарга асан Э.Бат-Үүл Шуурхай штабын зөвлөхөөр ажиллана
 
Д.Амгалан: ОХУ-ын талд эзэмшилтэй Ленин клубын газрыг 2014 онд Э.Бат-Үүл засаг даргаар ажиллаж байхдаа захирамж гаргаж олгосон байдаг
Д.Амгалан: ОХУ-ын талд эзэмшилтэй Ленин клубын газрыг 2014 онд Э.Бат-Үүл засаг даргаар ажиллаж байхдаа захирамж гаргаж олгосон байдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.