Чуулганы хуралдааныг олон цаг тасалсан Х.Баттулга, С.Лүндэг нараас тайлбар авна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 59 секунд

УИХ-ын 2024 оны намрын ээлжит чуулган өнөөдөр /2025.01.24/ хаалтаа хийнэ. Тэгвэл чуулганы хуралдаан өнгөрсөн арванхоёрдугаар сард 11 удаа хуралдахад УИХ-ын гишүүн Х.Баттулга 7 удаа тасалж, 3 удаа эмнэлгийн чөлөө авч, 1 удаа оролцжээ.

Харин УИХ-ын гишүүн С.Лүндэг 2 удаа тасалж, 9 удаа эмнэлгийн чөлөө авч, нэг ч суугаагүй байна.

Тэгвэл уг хоёр гишүүний асуудлыг хэрхэх талаар УИХ-ын гишүүн, Ёсзүй, дэгийн байнгын хорооны хуралдааны гишүүн А.Ариунзаяагаас тодрууллаа. Тэрбээр "Чуулганы хуралдааны 40 цагийг тасалсан 1 л хүн байна. Жилд 5-аас дээш удаа чуулганы хуралдааныг шалтгаангүйгээр тасалсан бол Ёсзүйн, дэгийн байнгын хороогоор асуудлыг хэлэлцэнэ.

Та бүхний хэлээд байгаа хүмүүсээс тайлбар авна" гэлээ.

А.Ариунзаяа: Чуулганы хуралдааны 40 цагийг тасалсан 1 л хүн байна
А.Ариунзаяа: Чуулганы хуралдааны 40 цагийг тасалсан 1 л хүн байна
 
Хүйтний эрч чангарсан үед айлууд зуухыг дүүртэл түлш хийж, яндангаа авч өрхөө битүүлэхгүй байхыг зөвлөлөө
Хүйтний эрч чангарсан үед айлууд зуухыг дүүртэл түлш хийж, яндангаа авч өрхөө битүүлэхгүй байхыг зөвлөлөө
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!