Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зургаан хүүхэдтэй, өрх толгойлсон эмэгтэйд тусламж үзүүлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчид 42 дугаар хорооны зургаан хүүхэдтэй, амьжиргааны түвшин доогуур өрх толгойлсон эмэгтэйд тусламж үзүүлжээ. 
Тодруулбал, тус айл гэрийн бүрээс нь хуучирсан, унь нь дутуу, хаяавчгүй гэрт амьдардаг байсан тул гэрийн бүрээсийг шинээр сольж, гэрийн хаяаг хаяавчилж, түлээний модыг нь хагалж бэлтгэн, сургуулийн насны хоёр хүүхдэд хичээлийн хэрэгсэл бүхий иж бүрэн цүнх бэлэглэсэн байна.  
Онцгой байдлын алба хаагчид Сонгинохайрхан дүүргийн зарим хорооны гэр хороолол бүхий айл өрхүүдийн түүхий нүүрс хэрэглэж байгаа эсэх, галын аюулаас урьдчилан сэргийлэх нэгдсэн арга хэмжээний хүрээнд үзлэг шалгалтыг зохион байгуулж байх үеэрээ тус айлын нөхцөл байдлыг харсан байна.  

Шотландад хүүхэд зодохыг хуулиар хоригложээ
Шотландад хүүхэд зодохыг хуулиар хоригложээ
 
Энэ жил Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулахаар төлөвлөжээ
Энэ жил Үндэсний их баяр наадмаар 1024 бөх барилдуулахаар төлөвлөжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.