Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлав

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд

Монгол Улсын Засгийн газар 2025 оныг “Нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил”-ээр зарлаж, нийслэлийн агаар, орчны бохирдол, авто замын түгжрэл, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхэд чиглэсэн төслүүдийг үр ашгийн хувьд эрэмбэлсэн жагсаалтыг дэмжсэн юм.

Уг эрэмбийг баримтлан төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх төлөвлөгөө гарган ажиллахыг өчигдөр Монгол Улсын сайд, 20 минутын хот Үндэсний хорооны дарга Р.Эрдэнэбүрэн, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нарт, холбогдох дэмжлэгийг шуурхай үзүүлэхийг Засгийн газрын гишүүдэд Ерөнхий сайд даалгалаа. Мөн мега төслүүдийн техник эдийн засгийн үндэслэл, техникийн зураг төсөл болон төсөвт магадлал хийх ажлыг шуурхай зохион байгуулахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.

Эрэмбэлсэн мега төслүүдийг “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөө”, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, дунд хугацааны “Шинэ сэргэлтийн бодлого” зорилтот хөтөлбөр, “Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т заасан 14 мега төсөлтэй уялдуулан хэрэгжүүлнэ.

Чөлөөт бөхийн УАШТ-д Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, Улсын харцага Н.Золбоо хүрэл медаль хүртжээ
Чөлөөт бөхийн УАШТ-д Улсын заан М.Лхагвагэрэл түрүүлж, Улсын харцага Н.Золбоо хүрэл медаль хүртжээ
 
“Сүүлийн хоёр парламент хамгийн их сонсгол хийж, ХУЛГАЙ ТӨК-иудад байгаа талаар ярьсан. Энэ парламентаар ч ярих нь тодорхой байна“
“Сүүлийн хоёр парламент хамгийн их сонсгол хийж, ХУЛГАЙ ТӨК-иудад байгаа талаар ярьсан. Энэ парламентаар ч ярих нь тодорхой байна“
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!