Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭМЯ: Хилийн цаана хяналт хийгдэхгүй байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 50 секунд

Коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д. Нямхүү: "11 сарын 6-аас 11 сарын 8 хүртэлх сүүлийн гурав хоногт 1816 хүний сорьцод шинжилгээ хийлээ. 12 хүнээс халдвар илэрлээ. 

  • Аравдугаар сарын  19-нд Сөүл-Улаанбаатар онгоцоор ирсэн таван хүний давтан шинжилгээ
  • Аравдугаар сарын  20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн нэг хүний давтан шинжилгээ
  • Арваннэгдүгээр сарын  7-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн ОХУ-ын иргэн, жолоочийн шинжилгээ
  • Арваннэгдүгээр сарын 9-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн Беларус улсын болон Монгол улсын иргэн хоёр жолоочийн шинжилгээ
  • Аравдугаар сарын  17, 18-нд Алтанбулагийн боомтоор орж ирсэн гурван Монгол улсын иргэн жолоочийн давтан шинжилгээ

Үүрэг гүйцэтгэж ажилласан 118 эмч ажилтны шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй.  Өмнө нь халдвар илэрсэн сувилагчын хамтран ажиллаж байсан 5 эмч ажилтанд шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй байна.Тандалтын зорилгоор 7 хүнээс шинжилгээ авахад халдвар илрээгүй. Монгол жолоочид Улаан-Үдээс олон компани дамжин ирдэг учир халдвар дамжих эрсдэлтэй байна. Хилийн цаана ямар нэг хяналт хийгдэхгүй байгаа нь манай улсад эрсдэл бий болгож байна.

Дөрвөн хүн эдгэж дараагийн шатад шилжлээ. Нийт батлагдсан тохиолдол 368 боллоо. Эдгэрсэн 317 хүн байна. Эмчилгээнд байгаа 49 хүний нэгийнх нь биеийн байдал хүнд, долоо нь хүндэвтэр, 41 хүн хөнгөн байна" гэлээ. Түүнчлэн дэлхий дахинд 50 сая гаруй хүн коровирусын халдвар авсан байна.

Хүнсний хэрэгцээнд 20 мянган тонн мах нөөцөлнө
Хүнсний хэрэгцээнд 20 мянган тонн мах нөөцөлнө
 
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Сумын заан Г.Пүрэвбаатар анх удаагаа түрүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.