Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шуурхай: Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд яллаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 52 секунд

Жо Байден Цагаан ордны тэргүүн болоход шаардагдаж байсан 270 саналыг авч, шийдвэрлэх Пенсилвань мужид ялалт байгуулжээ. Ийнхүү тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан тухай BBC агентлэг мэдээллээ.  

Энэ жилийн сонгууль 1900 оноос хойших хамгийн өндөр ирцтэй сонгуулиар тодорсон байна. Жо Байден 73 сая гаруй санал авч, АНУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигчдээс хамгийн өндөр санал авсан эрхэм болжээ. Харин Трамп 70 сая гаруй санал авсан нь түүхэн дэх хоёр дахь хамгийн өндөр үзүүлэлт боллоо. Өдгөө 78 настай Жо Байден АНУ-ын түүхэн дэх хамгийн ахмад ерөнхийлөгч болж байгаа юм.

Эх сурвалж : BBC 

С.Хонгорзул

ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт зарлагдсан зарим хэргийн шүүх хуралдааны тов
ТАНИЛЦ: Ирэх долоо хоногт зарлагдсан зарим хэргийн шүүх хуралдааны тов
 
Гэр хорооллын айл өрхийг цахилгаан халаагуур, бүх төрлийн хийн түлшинд шилжүүлэх бэлтгэл ажлыг зуны саруудад ч тасралтгүй үргэлжлүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болголоо