Ирэх долоо хоногт зарлагдсан зарим хэргийн шүүх хуралдааны товыг танилцуулж байна.
1. БНХАУ-ын иргэн Шу Хуй Хуан /Xu Huihuang/ нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэрэг:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 /Залилах/ дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн Шу Хуй Хуан /Xu Huihuang/, Хуан Яао Шэнг /Huang Yao Sheng/, Еэ Чин Хуй /Ye Quing Hui/, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.3 /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/ дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 /Залилах/ дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн БНХАУ-ын иргэн Нарсу /Narisu/, Хуан Шин Бин /Huang Shibin/, Лиан Жү Фэн /Liang Ju Feng/ нарын 6 хүнд холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 09-ний 09:30 цагт,
2. Төв аймгийн цагдаагийн алба хаагч нарт холбогдох эрүүгийн хэрэг:
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйл /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох /-ийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Ө, Т.У нарт холбогдох эрүүгийн гэм буруугийн шүүх хуралдааныг 2020 оны 11 дүгээр сарын 09-ний 10:00 цагт,
Хэргийн товч утга: Төв аймаг дахь Цагдаагийн газрын алба хаагч Б.Ө, Т.У нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Төв аймгийн Угтаал цайдам сумын нутаг дэвсгэрт хохирогч П.Г-ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэрэгт холбогдсон.
3. Г.Загдаа Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэрэг:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 12.1 /хүчиндэх/ дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2.6 дахь заалт, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 11.7 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/ дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 /хууль сахиулагчийг эсэргүүцэх/ дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/ дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Загдаа, Г.Амарсайхан нарт холбогдох эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 9-ний 10:00 цагт,
4. Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдох эрүүгийн хэрэг:
Нийслэлийн прокурорын газраас Б.Эрдэнэбат, Д.Сэргэлэн нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 10-нд,
5. Зам тээврийн хөгжлийн яаманд холбогдох иргэний хэрэг:
Д.Алтансүхийн нэхэмжлэлтэй Зам тээврийн хөгжлийн яаманд холбогдуулж “Гэм хорын хохиролд 4.180.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний 09:00 цагт,
6. Б.Үнэнбат нарын 30 хүнд холбогдох эрүүгийн хэрэг:
Нийслэлийн прокурорын газраас Б.Үнэнбат нарын 30 хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх/, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Хахууль өгөх/, 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг /Хахууль авах/, мөн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох/, 18.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэг /Мөнгө угаах/, 21.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Битүүмжилсэн, хураан авсан эд хөрөнгийг завших, үрэгдүүлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн гэм буруугийн шүүх хуралдаан Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 11-ний 08:30 цагт,
Хэргийн товч утга: Дээрх шүүгдэгч нар нь Ховд аймгийн Цэцэг сум, Баян-Овоо 3 дугаар багийн нутаг дэвсгэр “Цагаан Эрэг” нэртэй Улсын Их Хурлын 2002 оны 39 дүгээр “Улсын тусгай хамгаалалттай газрын байгалийн цогцолборт газрын хамгаалалтад авах тухай” тогтоолоор батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль тогтоомжоор зохицуулагдах Мянган угалзат нурууны тусгай хамгаалалттай байгалийн цогцолборт газарт “Өгөөжтэй Өв” ХХК-ийн нэр дээрх нөхөн сэргээлтийн мэргэжлийн байгууллагын эрхийг ашиглаж, нөхөн сэргээлт хийх нэрийдлээр хууль бусаар гянтболд /вольфром/ олборлох, олборлолтын үйл ажиллагааг байнга тогтвортой явуулж, гэмт хэрэг байнга үйлдэж, ашиг олох зорилгоор урьдчилан нэгдэж, зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулсан, уурхайн үйл ажиллагааг хэвийн тогтвортой явуулах, цагдаагийн байгууллага болон бусад хяналтын байгууллагаас хяналт, шалгалт хийлгэхгүй байх, хууль бусаар олборлосон гянтболдыг хяналт, шалгалтгүй тээвэрлэх зорилгоор нэр бүхий шүүгдэгч нарыг зохион байгуулалттай гэмт бүлэгт элсүүлсэн, элссэн, хээл хахууль өгөх, авах гэмт хэрэгт тус тус холбогдсон.
7. Ашигт Малтмал Газрын Тосны Газар, Ашигт Малтмал Газрын Тосны Газрын Кадастрын хэлтсийн даргад тус тус холбогдох захиргааны хэргийн тухай:
Нэхэмжлэгч “Эвийн хүч нутгийн төлөө” ТББ Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутаг Дулаан уул, Зөөвч овоо, Өмнөт гэдэг газруудад ‘’Арева Майнс” ХХК-ний эзэмшилд байх MV-018916, MV-018915, MV-018914 тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт байх “Кожеговь” ХХК-ний эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг олгосон Ашигт Малтмал Газрын Тосны Газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрүүдийг хүчингүй болгохыг Ашигт Малтмал Газрын Тосны Газрын Кадастрын хэлтсийн даргад даалгуулах тухай захиргааны хэргийн шүүх хуралдаан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 10-ны 10:00 цагт,
8. С.Баяр, Ч.Давааням нарт холбогдох эрүүгийн хэрэг:
Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Давааням нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 12-нд,
9. Ү.Отгонбаатар нарт холбогдох эрүүгийн хэрэг:
Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1-1 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.4-3 /хахууль авах/, 22.5-1 /хахууль-өгөх/ хэсэгт заасан гэмт хэрэгт Ү.Отгонбаатар нарын 26 хүнд тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 13-ны 09:00 цагт тус тус товлогдсон байна.
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс