Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УОК-ийн ээлжит хуралдаан маргааш болно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллаж буй нэг сувилагч Covid-19 авсан болох нь тогтоогдсон. Ийнхүү Монгол Улсын дотооддоо бүртгэгдсэн анхны тохиолдол болсон юм. Үүнтэй холбоотойгоор Улсын онцгой комисс маргааш (2020.11.7) 10.00 цагаас хуралдахаар болжээ.

Өвчтөнүүдэд үйлчилж байсан сувилагчийн тухайд

Эмч, сувилагч нар коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагдан хянагддаг юм. Тэгвэл тухайн сувилагчийн ажиллаж байх хугацааны 14 хоногийн хяналтын шинжилгээнээс нь коронавирус илэрсэн. Одоогоор бид тухайн ажлын баг хамт олныг хяналтдаа авч, ажиглалтыг үргэлжлүүлж байна" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга А.Амбасэлмаа хэлсэн байна.

Галт зэвсгийн тооллого эхэллээ
Галт зэвсгийн тооллого эхэллээ
 
Х.Баттулга 2006 онд нөөц нь батлагдсан ордыг авах Хятад худалдан авагч олж өгөхийг Daewoo international Corporation компаниас хүсэж байжээ