Данид устгалд орох усны булгануудыг дулааны станцын зууханд шатаана хэмээн тус улсын Мал эмнэлэг, хүнсний бүтээгдэхүүний газар мэдэгдлээ. Мутацид орсон коронавирусний дэгдэлтийг зогсоохын тулд 17 сая орчим усны булгыг устгахаар төлөвлөөд буйтай холбогдуулан дээр дурдагдсаныг хэрэгжүүлэх талаар 11 дулааны станцтай гэрээ байгуулжээ.
Усны булгануудыг устгалд оруулах чиглэлд мэргэшсэн компаниуд Данид байдаг хэдий ч хүчин чадал нь хүрэлцэхгүйтэй холбоотойгоор дулааны станцуудаас тусламж авах шийдвэр гаргасан байна. Халдварын улмаас өмнө нь Засгийн газрын бүх усны булгыг устгалд оруулах шийдвэр гаргасан байна. Мөн Засгийн газрын хэвлэлийн бага хурлын үеэр амьтан үржүүлэгчдэд нөхөн төлбөр олгох тухай мэдэгджээ. Хэдий хэмжээний нөхөн төлбөр олгох нь тодорхойгүй байгаа юм.