Умард Солонгос баллистик пуужин суурилуулах боломжтой, шумбагч хоёр хөлөг онгоц бүтээж байгааг “Yonhap” агентлаг мэдээлжээ.
Үүний нэг нь “Romeo” ангиллын шумбагч онгоцны шинэчилсэн хувилбар бол нөгөө нь дунд, эсвэл том ангилалд орох шинэ хөлөг болохыг БНСУ-ын Үндэсний тагнуулын албаны төлөөлөгчдийн бэлтгэсэн баримт бичигт дурджээ.
Хадалмарийн нам байгуулагдсаны 75 жилийн ойдоо зориулан Пёньянд өнгөрсөн сарын 10-нд зохион байгуулсан цэргийн ёслолын жагсаалын үеэр БНАСАУ хэд хэдэн шинэ зэвсгээ үзүүлсэн юм. Үүнээс олны анхаарлыг шумбагч хөлгөөс харваж болох “Пуккыксон 4А”,тив хоорондын баллистик шинэ пуужин татаж байсан юм.