Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өвчтөнүүдийг эмчилж байсан сувилагчаас “COVID-19” илэрчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 53 секунд

Өнөөдөр /2020.11.06/ Эрүүл мэндийн яамнаас Covid-19  халдварын нөхцөл байдлын талаарх ээлжит  мэдээллээ хийлээ. Сүүлийн хоёр хоногт буюу энэ сарын 4, 5-нд ХӨСҮТ-ийн лаборатори, Сэлэнгэ аймаг дахь салбар лабораторид нийт 1 068 хүний сорьцод шинжилгээ хийхэд дөрвөн хүний сорьцод коронавирус илэрчээ.

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү

Алтанбулаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн хоёр жолооч буюу 30, 48 настай эрэгтэй Беларус улсын иргэн, аравдугаар сарын 20-нд Энэтхэг-Улаанбаатарын онгоцоор ирсэн 19 настай эрэгтэй, дөрөв дэх тохиолдол нь “COVID-19” халдвартай өвчтөнүүдэд үйлчилж байсан сувилагчийн  хяналтын шинжилгээнээс коронавирус илэрсэн байна.

Өвчтөнүүдэд үйлчилж байсан сувилагчийн тухайд

Эмч, сувилагч нар коронавирусийн халдвартай өвчтөнүүдэд шинжилгээ хийхээр 14 хоног багаар ажилладаг. Ажилласан хүмүүс гараад 14 хоног ажиглалтын байранд тусгаарлагдан хянагддаг юм. Тэгвэл тухайн сувилагчийн ажиллаж байх хугацааны 14 хоногийн хяналтын шинжилгээнээс нь коронавирус илэрсэн. Одоогоор бид тухайн ажлын баг хамт олныг хяналтдаа авч, ажиглалтыг үргэлжлүүлж байна" хэмээн ХӨСҮТ-ийн Тандалт, Шуурхай удирдлагын хэлтсийн дарга А.Амбасэлмаа хэллээ.Түүнчлэн коронавирусээс хамгаалах хамгийн зөв бөгөөд үр дүнтэй арга бол маск зүүх гэдгийг онцлов.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад коронавирусний халдварын тохиолдол 356 болж байна. Үүнээс 314 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-д коронавируст халдвартай 41 хүн эмчлүүлж байна. Тэдний биеийн байдлыг үнэлбэл 4 нь хүндэвтэр, 37 хүний биеийн байдал хөнгөн байгаа юм. 

БНАСАУ хил дээрээ мина тавьжээ
БНАСАУ хил дээрээ мина тавьжээ
 
Хэл шинжлэлийн хүрээлэнгийн шинжээчид иргэн Б-гийн шууд бичлэгийн үеэрээ хэлсэн үгс нь бусдыг доромжилсон утгатай гэх дүгнэлт гаргажээ
Хэл шинжлэлийн хүрээлэнгийн шинжээчид иргэн Б-гийн шууд бичлэгийн үеэрээ хэлсэн үгс нь бусдыг доромжилсон утгатай гэх дүгнэлт гаргажээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.