БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун коронавирусийн халдвараас сэргийлэхийн тулд шуурхай арга хэмжээ авч, Хятадтай залгаа хилийн зарим хэсгийг минажуулах үүрэг өгсөн тухай БНСУ-ын парламентын гишүүн мэдэгдсэнийг “Yonhap” агентлаг уламжиллаа.
Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын албаныхны мэдээлснээр Умар Солонгост цар тахал дэгдвэл анагаахын салбар сул доройн улмаас тус улсад гамшиг нүүрлэх аж. Хэрэв коронавирус тус улсад тархвал 500 мянга орчим хүн нас барж болзошгүй тухай энэ оны хоёрдугаар сард болсон БНАСАУ-ын Хөдөлмөрийн намын хурлын дараа гаргасан баримт бичигт дурдсан байсныг Өмнөд Солонгосын тагнуулын албанаас мэдээлсэн байна.