Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ: 150 мянга гаруй саналын хуудсыг хугацаанд нь хүргэж чадаагүй байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 30 секунд

АНУ-ын шуудангийн алба арваннэгдүгээр сарын 3-нд санал хураалт дуусахаас өмнө шуудангаар илгээсэн 150 мянга гаруй саналын хуудсыг санал авах байруудад хүргэж чадаагүй гэж “The Washington Post” мэдээллээ.

Саналын хуудасны 12 мянга гаруй нь ялагчийн нэр хараахан тодроогүй байгаа таван муж улсынх юм. Хугацаанд нь хүргэж өгөөгүй саналын хуудсуудын тоо үүнээс ч их байж магадгүй байна. Арваннэгдүгээр сарын 3-ны дараа хүргүүлсэн саналын хуудсуудыг тухайн муж улсуудын хууль тогтоомжоос хамаарч тоолно эсвэл хүчингүйд тооцох аж.

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп шуудангаар санал авах аргыг сүүлийн саруудад удаа дараа шүүмжилсэн билээ. Энэ арга нь санал хураалтын дүнг үнэн зөв, шуурхай нэгтгэхэд саад болно гэж тэрбээр үзсэн байна. Мөн саналын хуудсыг их хэмжээгээр луйвардах, хуурамчаар үйлдэх боломжийг олгохоос гадна, сонгуулийг гадны нөлөөнд өртөмтгий болгоно хэмээжээ.

АНУ-д шуудангийн алба нь холбооны улсын засгийн газрын бүрэлдэхүүнд багтдаг бие даасан агентлаг бөгөөд сүүлийн 13 жил дараалан төсвөө 80 орчим тэрбум ам.долларын алдагдалтай хэрэгжүүлж, тус албыг хувьчлах асуудлыг нэг бус удаа хэлэлцэж байжээ.

ББСБ-ын нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөг байна
ББСБ-ын нийт хөрөнгийн хэмжээ 1.9 их наяд төгрөг байна
 
Б.Уянга: Уран төсөл хэрэгжүүлэх “Орана“-гийн гэрээнд ажиллах хүчний 80 хувь нь Монгол ажилчид байхаар заасан нь давуу тал
Б.Уянга: Уран төсөл хэрэгжүүлэх “Орана“-гийн гэрээнд ажиллах хүчний 80 хувь нь Монгол ажилчид байхаар заасан нь давуу тал
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.