БНСУ-ын АТГ-ынхан өнөөдөр Ерөнхийлөгч Юн Сук Ёлыг баривчилсан. Тодруулбал, түүнийг өнгөрсөн арванхоёрдугаар сарын 3-нд урьд өмнө хэзээ ч байгаагүй улс төрийн эмх замбараагүй байдалд оруулсан, дайны дэглэм тогтоох оролдлогын зохион байгуулагч байсан гэх хэрэгт буруутган ийнхүү баривчилсан юм.
Ингэхдээ түүнийг 48 цаг хүртэл саатуулан байцаах юм байна. Үүний дараа 20 хүртэл хоног баривчлах эсвэл суллах шийдвэр гаргах ёстой.
Тус улс хуучин Ерөнхийлөгчдөө яллаж, шоронд хорьж байсан түүхтэй ч огцроогүй байхад нь баривчилж байгаагүй аж. Лхагва гарагийн үүрээр түүнийг баривчлахаар 3000 цагдаа ирсэн бөгөөд тэрбээр ямар нэгэн хүчирхийлэлд өртөхгүйн тулд байцаалтад явахыг зөвшөөрчээ. Өмнөх баривчлах оролдлогын үеэр түүний уулын энгэрт байрлах байшинг Ерөнхийлөгчийн хамгаалалтын алба, цөөн тооны цэргүүд хамгаалж баривчлах ажиллагаанд саад хийж байсан юм.
Тус улсын парламент түүний бүрэн эрхийг 2024 оны арванхоёрдугаар сарын 14-нд түдгэлзүүлсэн ба Үндсэн хуулийн цэц уг импичментийг хэвээр үлдээж огцруулах эсвэл Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сэргээх эсэхийг шийднэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!