Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНАСАУ-д олон нийтийн газар тамхи татахыг хоригложээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 58 секунд

БНАСАУ-ын Ардын дээд хурал ард иргэдийг эрүүл амьдрах орчноор хангахын тулд олон нийтийн зарим газарт тамхи татахыг хориглох шийдвэрийг танилцууллаа гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлжээ.

“Тамхи татахыг хориглох тухай хууль нь БНАСАУ-ын иргэдийн амь нас, эрүүл мэндийг тамхины үйлдвэрлэл, худалдааны хяналтыг чангатгах замаар хамгаалахыг зорьж байгаа юм” гэж “KCNA” агентлаг хууль тогтоох байгууллагын мэдэгдлийг уламжилсан байна.   Баримт бичигт тусгаснаар, улс төрийн, үзэл суртлын боловсролын төвүүд, театр, кинотеатр, анагаах ухааны болон олон нийтийн эрүүл мэндийн байгууламжуудад тамхи татахыг хоригложээ.

БНАСАУ-д тамхины хэрэглээ өндөр байдаг бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээллээр, 2013 оны байдлаар эрэгтэйчүүдийн 43.9 хувь нь тамхи татдаг байна.

Дэвсгэр мэдээлэл:                                                                                                                                    Ким Жөн Ун АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай хоёр дахь удаагаа дээд хэмжээний уулзалт хийхээр 2019 онд Ханой хотыг зорих үедээ Хятадын өмнөд нутгийн Наньнин хотын төмөр замын буудалд зогсон тамхилж байсан билээ.  
Бөх төр: 12 бөх аймаг, дүүрэг, сумын засаг даргаар томилогдоод байна
Бөх төр: 12 бөх аймаг, дүүрэг, сумын засаг даргаар томилогдоод байна
 
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ  1000 болж нэмэгдэнэ
Нэгдүгээр сарын 1-нээс автобусны тасалбарын үнэ 1000 болж нэмэгдэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.