Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬ: ХЭЗЭЭ ХАРИУ ГАРАХ ВЭ?

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
6 минут 32 секунд

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн тооллого дууссан боловч Доналд Трамп, Жо Байден нарын хоорондох Цагаан ордны төлөөх өрсөлдөөн одоо болтол шийдэгдээгүй байна. Учир нь юу вэ?

Өмнө нь бид сонгуулийн өдрийн орой үр дүнг нь харж болдог байсан. Гэхдээ одоо коронавирусний улмаас сая сая америкчууд саналаа шуудангаар өгч байгаа бөгөөд энэ нь бүх саналыг тоолох явцыг удаашруулж магадгүй байгаа юм.

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүн хэзээ ихэвчлэн зарлагддаг вэ?

Ихэвчлэн сонгуулийн дүн тухайн өдрийнхөө орой нь тодорхой болдог. Өөр өөр мужууд өөр өөр цагт тооллогоо дуусгаж байна. Хамгийн эхэнд Зүүн эргийн цагийн бүсийн буюу 00:00 цагийн бүсийн мужууд 19:00 цагт тооллогоо дуусгасан байгаа. Үүний дараа муж бүрт мэдээлсэн саналын тоог цуглуулж нийт тоог гаргана.

Нийт тооллого хэзээ ч сонгуулийн өдрийн орой зарлагддаггүй. Энэ нь ч хэвийн үзэгдэл. Гэхдээ ялагчийг тодруулахад хангалттай саналууд орсон байдаг.

Америкийн гол мэдээллийн хэрэгслүүд аль нэг нэр дэвшигч нь гарцаагүй ялна гэж үзсэн үедээ сонгуулийн байр суурийг мэдээлдэг. 
Тэр мэдээлэл нь эцсийн шийдвэр биш байдаг ч шийдвэр зарлагдах үед үнэн байж таарсаар ирсэн.

Энэ жил яагаад сонгуулийн дүн гарахгүй удаж байна вэ?  

Зургийн тайлбар: Энэ жил 2016 оны ерөнхийлөгчийн сонгуультай харьцуулахад 2 дахин олон хүн эрт саналаа өгчээ. Эх сурвалж: BBC. 

Коронавирусний улмаас энэ жил АНУ-д урьд өмнө жилүүдийнхээс илүү олон хүн саналаа биечлэн болон шуудангаар өгч байна. Шуудангаар илгээгдсэн саналуудыг тоолоход тэдгээрийн хаяг, гарын үсгийг баталгаажуулах гэх мэт арай олон үе шатыг дамждаг тул тоолоход илүү их хугацаа зарцуулах шаардлагатай. 

Флорида тэргүүтэй зарим мужууд шуудангаар ирсэн саналыг тоолох үйл ажиллагааг хэдэн долоон хоногийн өмнөөс эхлүүлж байгаа. Тэгснээр сонгуулийн өдөр бүх саналуудыг тоолоход илүү хялбар байх юм.

Бид аль мужуудын хариуг хүлээгээд байна вэ?

Аляска, Жиоржиа, Висконсин, Мичиган, Пеннсильван, Хойд Каролин зэрэг мужууд одоо өрсөлдөөнд үлдсэн байна.

Олон мандаттай эдгээр мужуудын хариу маш чухал боловч тэдгээрийг сонгуулийн ялагчийг тодруулна гэж хүлээх хэрэггүй юм. Пеннсильван, Висконсин хоёр муж урьдчилсан саналуудыг санал хураалтын өдөр хүртэл боловсруулахыг зөвшөөрөөгүй ба албаны хүмүүс саналыг тооллого хэд хоног үргэлжилж болно гэж анхааруулсан юм.

Бусад түлхүүр мужууд Жиоржиа болон Мичиганд одоогоор хоёр намын дунд тэнцвэртэй байна.

Одоогоор Жо Байден 264, Доналд Трамп 214 саналыг аваад байна. Тэдний 270 санал авсан нь АНУ2ын 46 дахь ерөнхийлөгч болох юм. Байден амжилтаа баталгаажуулахын тулд бусад “цэнхэр хана” гэгдэх гурван мужийн хоёрыг мөн ялах хэрэгтэй болно. Тэдгээр гурван муж нь Висконсин, Мичиган ба Пеннсильван билээ.

Хэдийгээр хуучин дэд ерөнхийлөгч одоогоор гурвууланд нь бичигдэж байгаа ч шуудангаар ирсэн олон тооны саналыг тоолох шаардлагатай байгаа бөгөөд энэ байдлаар Ардчилсан намын дэмжигчид Бүгд найрамдахынхнаас илүү саналаа өгсөн байна. Жиоржиа муж өмнөх жилүүдэд Бүгд найрамдах намын талд бат байсан бол одоогоор хоёр намын дунд тэнцвэртэй байна.

Одоо Техас болох Хойд Каролиона мужууд хүлээгдэж байгаа. Гэвч Трампын талд бат байх магадлалтай байна.

Санал тооллогыг ямар шат дамжлагаар мэдээлдэг вэ?
  1. Нийт мужуудын тал орчим нь санал хураалтын өдрөөс хойш ирсэн саналын хуудсуудыг хүлээн авахыг зөвшөөрч байгаа. Гол нь тэдгээр нь 11 дүгээр сарын 3-наас өмнө бичигдсэн байх ёстой юм. Мөн шуудангаар санал өгөх хүсэлт гаргасан боловч үүний оронд биечлэн ирж санал өгсөн хүмүүсийн тоо нэмэгдэх төлөвтэй байна.
  2. Санал хураалт дууссаны дараа санал хураалтын машин дахь мэдээллийн бааз сонгуулийн төв оффист шилжүүлэгдэнэ. Зарим үед үүнийг цахим хэлбэрээр хийдэг. Бусад үед санал хураалтын өгөгдлийг агуулсан санах ойг биечлэн хүргэж өгөх эсвэл утсаар дүнг уншиж өгдөг.  
  3. Санал хураалтын дүнг хүргэсний дараа мужийн албан ёсны вэбсайт дээр дүн гарч эхэлдэг. Бусад тохиолдолд сэтгүүлчдэд муж улсын сонгуулийн ажилтнууд тооллогыг хэлээд сэтгүүлчид эдгээр үр дүнг мэдээлдэг.
  4. Муж мужаас хангалттай тооны санал авсан ялагдашгүй тэргүүлэх байрны нэр дэвшигчийг мэдээллийн байгууллагууд тухайн мужид нэр дэвшигч ялсан гэж мэдээлдэг.
  5. Эдгээр албан бус үр дүнг зөвхөн долоо хоногийн дараа муж улсын албан тушаалтнууд дүнг зарлаж баталгаажуулдаг.
  6. Санал хураалтын эцсийн дүн нь эхний тооллогын дүнгээс сүүлд батагалгаажуулсан дүн рүү шилжиж өөр гардаг боловч эрс зөрүү гардаггүй. 
Хэрвээ сонгуулийн дүн маргаантай байвал юу болох вэ?

Цар тахлын улмаас 44 мужид 300 гаруй хуулийн заалтанд нөлөөлсөн гэж Стэнфорд болон Массчусетссийн технелогийн их сургуулийн хамтарсан “эрүүл-сонгууль” төсөлд дурдсан байна. Цаашлаад ерөнхийлөгчийн сонгуульд шуудангаар санал авахад сонгогчийг таних шаардлагуудаас эхлээд Ковид-19-тэй холбоотой өөрчлөлтүүд хүртэлх бүхий л төрлийн эрх зүйн асуудлуудтай тулгарах боломжтой гэжээ. 

Ерөнхийлөгч Доналд Трамп 2020 оны сонгуулийн үр дүн улсын дээд шүүхэд ч хүртэл очиж магадгүй гэж хэлсэн. 


Эх сурвалж: BBC

Г. Мичидмаа

Халдварын голомтод ажиллаж буй мэргэжилтнүүдийн ар гэрт мөнгөн тэтгэмж олголоо.
Халдварын голомтод ажиллаж буй мэргэжилтнүүдийн ар гэрт мөнгөн тэтгэмж олголоо.
 
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Маргааш: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.