Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүйтний эрч чангарч цас орно

Огноо
Унших
1 минут 38 секунд

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр энэ сарын 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд нутгийн төв хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарах төлөвтэй байна. Урьдчилсан байдлаар 10 хоногийн цаг агаарын мэдээллийг харвал, Улаанбаатар хотод Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө 28-33 хэм, бусад хэсгээр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байх нь. Харин 11-нд ялимгүй цас, 13-нд цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй юм байна. Ихэнх нутгаар хүйтний эрч чангарах нь.

Салхи: Ихэнх хугацаанд говь, тал, хээрийн нутгаар секундэд 6-11 метр, 12, 13-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 хэм, өдөртөө 26-31 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 19-24 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 5-10 хэм, бусад нутгаар шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 12-17 хэм хүйтэн байна.

Ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг энэ сард багтаан бүрэн олгоно
Ажилгүйдлийн даатгалын тэтгэмжийг энэ сард багтаан бүрэн олгоно
 
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Эмэгтэйчүүдийн улс төрийн манлайлал, эдийн засгийн эрх чөлөөг дэмжсэн улс орон ядуурлыг бууруулж, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлдэг
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.