Сүүлийн өдрүүдэд БНХАУ-д метапневмовирус гэгч нэртэй шинэ төрлийн вирус гарсан гэх мэдээлэл цахим сүлжээнд тархаад байсан. Тэгвэл эл мэдээллийг ташаа мэдээлэл болохыг ХӨСҮТ-өөс мэдээллээ. Тус байгууллагаас "БНХАУ-д метапневмовирус гэгч нэртэй шинэ төрлийн аймшигт вирус гарсан гэдэг нь ташаа, худал мэдээлэл. Энэ вирус нь дэлхий дахинаа түгээмэл байдаг томуу төст вирусийн нэг юм. Эрсдэлийн үнэлгээгээр хүний метапневмовирус (HMPV) нь манай улсын хүн амд нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдал үүсгэх эрсдэл БАГА байна" гэжээ.
ХӨСҮТ: БНХАУ-д метапневмовирус гэх шинэ төрлийн, аймшигт вирус гарсан гэдэг нь ташаа мэдээлэл
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.