Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жой Байдэн Охайо муж улсад ялж байна

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 12 секунд

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэшигч Жозеф Байден Охайо муж улсад саналын тоогоор илүүрхэж эхэлсэн тухай“CNN” мэдээллээ.

Саналын хуудсыг хараахан тоолж дуусаагүй байна. “CNN” телевизээр мэдээлж буйгаар, саналын хуудсын 18 хувийг тоолж дууссаны дараах байдлаар болон саналаа өгсөн сонгогчдын дунд явуулсан санал хураалтын дүнгээр Байден 64.4 хувь, Трамп 34.5 хувийн саналтай явж байгаа юм. Охайо муж улс бол аль нам, аль нэр дэвшигч сонгуульд ялах нь бүрэн тодорхойгүй байдаг муж улсуудын нэг. Тус муж улсын сонгогчдын коллеги 18 гишүүнтэй бөгөөд нэр дэвшигчид Ерөнхийлөгч болохын тулд сонгогчдын коллегийн гишүүдийн 270 саналыг авах ёстой. Үүнээс гадна, АНУ-ын түүхэнд Бүгд найрамдах намаас Ерөнхийлөгчид нэр дэвшигчид Охайод ялаагүй л бол сонгуульд ялж байгаагүй учир тус муж улс нь энэ удаагийн сонгуульд онцгой ач холбогдолтой байна.

Архивын ажилтнуудад зориулсан сургалт боллоо
Архивын ажилтнуудад зориулсан сургалт боллоо
 
Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайд тэнгэрт хальсан тэр олон хүний араас эмгэнэл илэрхийлээд өөрөө огцорч болохгүй юу
Ч.Лодойсамбуу: Ерөнхий сайд тэнгэрт хальсан тэр олон хүний араас эмгэнэл илэрхийлээд өөрөө огцорч болохгүй юу
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.