Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

BTS хамтлагийн гишүүд цэргийн албанаас чөлөөлөгдөх боломжгүйг Өмнөд Солонгосын соёлын сайд мэдэгджээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 47 секунд

Энэ оны эхнээс тус улсын засгийн газраас томилсон ажлын хэсэг цэргийн албанаас хүндэтгэх шалтгаанаар чөлөөлөгдөх шалгуур нөхцлийг сайжруулахаар ажиллаж байгаа.Үр дүнг нь энэ долоо хоногт багтаж засгийн газартаа танилцуулах юм. Одоогоор тус улс зөвхөн спорт болон сонгодог урлагийн салбарт тив дэлхийн хэмжээний амжилт гаргасан хүмүүсийг цэргийн албанаас чөлөөлдөг.

BTS хамтлагийн хувьд Өмнөд Солонгосын түүхэнд бичигдэх олон амжилтуудыг тогтоогоод байгаа юм.Тиймээс фэнүүд нь тэднийг цэргийн албанаас чөлөөлөгдөх гавьяатай гэж үздэг. “BTS хамтлагийн хувьд тодорхой шалгуураар чөлөөлөх боломжтой гэж би хувь хүнийхээ зүгээс үздэг. Гэвч манай батлан хамгаалах яам одоо байгаа шалгуурыг нэмж өргөжүүлэхгүй гэсэн байр суурьтай байгаа юм” гэж соёлын сайд Пак Ян Вү сэтгүүлчидтэй уулзахдаа ярьжээ. Тэрээр “Сонгодог урлаг, спортын салбарынхантай харьцуулахад поп урлагийнхны стандарт шалгуурыг тогтооход хэцүү байгаа нь үүнд нөлөөлж байна” гэж хэлсэн байна. Өмнөд Солонгосын хуулиар эрүүл мэндийн шаардлага хангасан бүх эрчүүд хоёр жил орчим хугацаанд цэргийн алба хаах үүрэгтэй байдаг. Умард Солонгостой одоог хүртэл энхийн гэрээ байгуулж чадаагүй, дайны байдалтай байдаг нь үүнд нөлөөлдөг юм.

BTS хамтлагийн хамгийн ахмад гишүүн болох Ким Сёк Жин 2020 онд 28 нас хүрэх тул хойшлуулалгүйгээр цэрэгт явах шаардлага тулгарч байгаа юм.

С.Чулуунхүү: Түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээний төлбөрийг “Ebarimt” аппликэйшнээр төлөх боломжтой
С.Чулуунхүү: Түүхий эд, бүтээгдэхүүний гэрчилгээний төлбөрийг “Ebarimt” аппликэйшнээр төлөх боломжтой
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 21 хэм дулаан байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 21 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.