ЭЗБХ:  Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 30 секунд

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Үндэсний баялгийн сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн. Улсын Их Хурлын чуулганы 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Байнгын хороодод шилжүүлсэн. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дээрх төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх санал, дүгнэлтийг Эдийн засгийн байнгын хорооны дарга Р.Сэддорж танилцуулсан юм.

Улсын Их Хурлын даргын 2024 оны 338 дугаар захирамжаар хуулийн төслүүдийг Байнгын хорооны болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулж, Улсын Их Хурлын дэд дарга Б.Пүрэвдорж ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Б.Баярбаатар, Г.Тэмүүлэн, А.Ариунзаяа, Б.Батбаатар, О.Батнайрамдал, Ж.Баярмаа, Ж.Бямбасүрэн, Г.Ганбаатар, Х.Ганхуяг, Б.Найдалаа, У.Отгонбаяр, Д.Пүрэвдаваа, П.Сайнзориг, Х.Тэмүүжин, Б.Уянга, Г.Уянгахишиг, Да.Цогтбаатар, С.Цэнгүүн, Ө.Шижир, Б.Энхбаяр, С.Эрдэнэбат болон холбогдох бусад албан тушаалтан ажилласан байна.

Ажлын хэсэг 2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хуулийн төслийг хэлэлцэж, зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд, төслийн бүтэц, нэр томьёо, хэл найруулгыг нийцүүлж өөрчлөх найруулгын саналыг хэлэлцэн дэмжиж, Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд танилцуулахаар шийдвэрлэсэн гэв.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.10-т заасны дагуу төслийг зүйл бүрээр хэлэлцсэн бөгөөд гишүүд хуулийн төслийн зүйл бүртэй холбогдуулан асуулт асууж, Н.Учрал сайдаас хариулт авсан. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гаргасан гишүүд тухайн саналынхаа үндэслэлийг тайлбарлаж байв. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэг бүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлээд, энэ талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо.

Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо
Үндэсний бөхийн барилдаанд чансаа тогтоодог боллоо
 
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Дотоодын цэргийн штабын дарга Р.Чингисийг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!