Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТЕНДЕР: ХХААХҮЯ 68 саяар улаан халз иж бүрэн гэр, 50 саяар энгийн таван ханатай иж бүрэн гэр авна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам нийт 118 сая төгрөгөөр гэр худалдан авах тендер зарлажээ. Тодруулбал уг тендер нь хоёр багцтай байх бөгөөд эхний багцад нэг бүр нь 6.8 сая төгрөгийн үнэ бүхий улаан халз бүхий таван ханатай иж бүрэн гэр 10 ширхэг байх бол хоёр дахь багцад нэг бүр нь 5 сая төгрөгийн өртөгтэй энгийн таван ханатай иж бүрэн гэр 10 ширхэг байх аж.

Дээрх зардлыг улсын төсвөөс бүрэн гаргах бөгөөд гэрүүдийг дотоодын үйлдвэрлэгчээс авах юм байна.

Тендерийг материалыг энэ сарын 29-ний 10.00 цаг хүртэл хүлээн авч, 10.10 цагт тендерийн нээлтийг зохион байгуулахаар тусгажээ.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт -14 хэм хүйтэн
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.