Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 14-нд Монголбанк, СЗХ-нд холбогдох нэр дэвшигчийн сонсгол болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 9 секунд

Нэгдүгээр сарын 14-нд дараах гурван сонсгол болно. Тодруулбал, Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг болно. Тус хорооны орон тооны бус гишүүнд Б.Саруул, Л.Сонор, Ш.Хандсүрэн нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэрийг дэвшүүлжээ.

Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсголыг Эдийн засгийн байнгын хороонд болно. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны орон тооны бус гишүүнд Н.Батнасан, Р.Даваадорж, Б.Мөнхзаяа, Б.Энх-Амгалан нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэрийг дэвшүүлсэн байна.

Мөн Монголбанкны Хяналтын зөвлөлийн дарга, гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болно. Монголбанкны Хяналтын зөвлөлийн даргад Н.Ууганбаатар, гишүүнд С.Лхагвадорж, Г.Тэлмэн, У.Хосжаргал, Т.Тэлмэн, Г.Эрдэнэбаяр, Д.Энхжаргал нарыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооноос нэрийг дэвшүүлжээ.

Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулган шинээр барих ажлыг эхлүүлнэ
Энэ сарын 10-наас Зайсангийн хуучин гүүрний хөдөлгөөнийг хааж, буулган шинээр барих ажлыг эхлүүлнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -3 хэм хүйтэн
МАРГААШ: Улаанбаатарт -3 хэм хүйтэн
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.