Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

SOCIAL POP: Хотын дарга Х.Нямбаатар “Азгүй хэдэн шантаажчин бацаанууд намайг шантаажлаад юу ч олж долоохгүй“ гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 47 секунд

Хотын дарга Х.Нямбаатар цаг үеийн асуудлаар өөрийн цахим хуудсаараа тайлбар хийжээ. Тэрбээр "Азгүй хэдэн шантаажчин бацаан байна. Яагаад азгүй гэхээр намайг шантаажлаад надаас юу ч олж долоохгүй.

Амьхандаа цаг заваа зарцуулан, хамаг байдаг мэдлэг чадвараа шавхаж намайг харлуулах гэж оролдох юм. Тэгээд гаргаж тавьж байгаа хэдэн халтар юмнаасаа өөрсдөө ич. Ядаж хүнээс мөнгө аваад хийж байгаа бол чанартай гүйцэтгэл хий. Өөрсдийнхөө чадварыг ч харуулаад, ямар аргаар амьдраад байгаагаа ч харуулах юм.

Та хэдэд зөвлөхөд шударгаар ажил хөдөлмөр эрхэлж амьдрах талын юм бодохгүй бол горьгүй дээ. Эсвэл шантаажлах "бай"-гаа зөв сонго.

Энүүгээр нэг хамар дор чинь хулгай хийж байгаа хулгайч нар байна. Тэр Богд уулын хэдэн амыг зарсан хулгайч нарыг олж очиж шантаажил. Тэнд нүүрсний мөнгө угаасан хулгайч нарыг очиж шантаажил. Намайг харлуулах гэсэн оролдлого чинь бүтэхгүй. Энэ жиргээнд хэн их өрвөлзөхийг хараад аваарай" гэжээ.

ТАНИЛЦ: Энэ сард зохиогдох бөхийн барилдаануудын хуваарь
ТАНИЛЦ: Энэ сард зохиогдох бөхийн барилдаануудын хуваарь
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.