Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэгдүгээр сард Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий аймагт -40 хэм хүртэл олон жилийн дунджаас хүйтэрнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 57 секунд

Нэгдүгээр сарын дунд болон сүүлчээр хүйтний оргил үе таарч баруун аймгуудын нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байх төлөвтэй байна. Энэ тухай цаг уурчын хэлснээр нэгдүгээр сард Завхан, Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн нутгаар олон жилийн дунджаар -30-34 хэм хүртэл хүйтэрдэг. Үүнээс илүү буюу -40 хэм рүү дөхөж зарим өдөр хүйтрэх төлөвтэй байх аж. Харин төвийн болон бусад аймгаар 18-24 хэм хүйтэн байх төлөвтэй байна. Өнгөрсөн жилийн арваннэг, арванхоёрдугаар сарын тухайд олон жилийн дунджаас дулаан болж өнгөрчээ.

Хур тунадасны тухайд, энэ өвөл Төв болон Зүүн аймгуудын нутгаар харьцангуй бага цастай байгаа бол Баруун аймгуудын нутгаар их цас орсон байна.

Гадаад валютын нөөц 5.5 тэрбум ам.долларт хүрч 11.80 хувиар өсчээ
Гадаад валютын нөөц 5.5 тэрбум ам.долларт хүрч 11.80 хувиар өсчээ
 
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
ЖҮДО: Олимпын хүрэл медальт Г.Отгонцэцэг “ТОП-6” тэмцээний аварга боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.