Гадаад валютын нөөц 5.5 тэрбум ам.долларт хүрч 11.80 хувиар өсчээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 31 секунд

Монгол Улсын гадаад валютын улсын албан нөөц өнөөдрийн байдлаар 5.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Энэ нь оны эцэст буюу 2024 оны арванхоёрдугаар сарын байдлаар 11.80 хувиар өссөн дүн юм. Гадаад валютын албан нөөц 5 тэрбум 509 сая 82 мянган ам.доллар болж өсөхөд экспортын орлогоос гадна төлбөрийн тэнцэл ашигтай гарсан төдийгүй төв банкнаас валютын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд алтны арилжаа хийсэнтэй холбоотой гэдгийг тус банк мэдээлэв.

Гадаад валютын улсын нөөц 2024 оны гуравдугаар сарын эцэст 5,249.82 сая ам.долларт хүрч рекорд эвдсэн ч дөрөвдүгээр сарын эцсээр 4,985.58 сая ам.доллар болж 5.03 хувиар буурсан юм.

Харин зургаадугаар сар гэхэд албан нөөц 4.8 тэрбум ам.доллар болж буурсан бөгөөд арваннэгдүгээр сарын 25-нд 4.9 тэрбум ам.долларт хүрч эргээд өссөн билээ.

ГВУН нэмэгдэх нь улсын зээлжих зэрэглэлд эергээр нөлөөлөх замаар хувийн хэвшлийн санхүүгийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх, олон нийтийн төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлэх, эдийн засгийн тогтвортой байдлын хөшүүрэг, нэг баталгаа болдог.

Гэсэн ч гадаад валютын нөөц нэмэгдэх эсвэл буурах нь манай эдийн засаг руу орж гарч буй валютын урсгалаас шууд хамаарна.

Тухайлбал, 2022 оны гуравдугаар сард валютын нөөц 3.9 тэрбум ам.доллар байсан нь тухайн жилийн хамгийн доод үзүүлэлт болж байв. Валютын нөөц буурахад импорт шууд хамааралтай болохыг төвбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн мэдээлж байлаа. Мөн оны нэгдүгээр сард валютын орох урсгал татарч, олон улсад үүссэн геополитикийн нөхцөл байдалтай холбоотой ам.долларын ханш эрс чангарсан нь нөөц буурах шалтгаан болсон. Харин 2023 онд уул уурхайн салбар сэргэж тэр дундаа нүүрсний экспорт төсөөллөөс давж 60 сая тоннд хүрсэн нь гадаад валютын нөөц нэмэгдэж 4.8 тэрбум ам.долларт хүрч,гадаад валюттай харьцах ханш тогтвортой болж байв.

ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО: ”RAP Devjee”-ний үеэр амиа алдсан Э.Энхбат начинг дурдаж, ёс зүйгүй авирласан жүдоч Ж.Энхтөрийн барилдах эрхийг хасахаар төлөвлөж байна
ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО: ”RAP Devjee”-ний үеэр амиа алдсан Э.Энхбат начинг дурдаж, ёс зүйгүй авирласан жүдоч Ж.Энхтөрийн барилдах эрхийг хасахаар төлөвлөж байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар нар Туулын хурдны замын огтлолцох цэгт ажиллана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар нар Туулын хурдны замын огтлолцох цэгт ажиллана
Сэтгэгдэл (1)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!