ЖҮДО БӨХИЙН ХОЛБОО: ”RAP Devjee”-ний үеэр амиа алдсан Э.Энхбат начинг дурдаж, ёс зүйгүй авирласан жүдоч Ж.Энхтөрийн барилдах эрхийг хасахаар төлөвлөж байна

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 22 секунд

”RAP Devjee” нэвтрүүлгийн шинэ жилийн баярын дугаарын үеэр жүдо бөхийн тамирчин Ж.Энхтөрийн гаргасан ёс зүйгүй үйлдэл олны шүүмжлэлийг дагуулаад буй. Тодруулбал, тэрбээр өөрийн реп хэсэгт 2022 онд өөрийн дотны найз, олимпийн аварга Н.Түвшинбаярын гарт амиа алдсан Улсын өсөх идэр начин Э.Энхбатын талаар дурдаад "..хэн ч биш болно. Чи бол Э.Энхбат начин. Харин би бол Н.Түвшинбаяр" гэсэн юм. Залуучуудын Азийн аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан тэрбээр эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд барилддаг жүдоч аж.

Түүний гаргасан эл үйлдэлд хариуцлага хүлээлгэхээ Монголын жүдо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Батгэрэл Зөгий.мн сайтад өгсөн ярилцлагадаа дурджээ. Тэрбээр "Бичлэг үзсэний дараагаар тамирчинтай холбогдсон. Ж.Энхтөр бол манай залуучуудад барилддаг тамирчин. Тамирчинтайгаа холбогдоход "Би буруу зүйл ярьсан байна, уучлаарай. Гэмээ ухаарч байна" гэсэн. Холбооноос жүдогийн багш нартай ярьж байгаад ёсзүйн хариуцлага хүлээлгэж, барилдах эрхийг нь тодорхой хугацаагаар хасаж шийтгэх бодолтой байна" гэжээ.

Нийт нутгийн 40 гаруй хувьд зудын эрсдэл өндөр байна
Нийт нутгийн 40 гаруй хувьд зудын эрсдэл өндөр байна
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар нар Туулын хурдны замын огтлолцох цэгт ажиллана
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, хотын дарга Х.Нямбаатар нар Туулын хурдны замын огтлолцох цэгт ажиллана
Сэтгэгдэл (14)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!