Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам 2025 онд хэрэгжүүлэх ОНЦЛОХ 10 ажлаа танилцууллаа. Үүнд,
- 5G нэвтрүүлнэ. Харилцаа холбоо төдийгүй аж үйлдвэр, эрүүл мэнд, нийгмийн бүх салбарт суурь дэвшил явагдана.
- Төрийн үйлчилгээнд хиймэл оюун ухаанд суурилсан AI_агент нэвтрүүлнэ.
- Монгол Улсын алслагдсан 100 цэгт хөдөлгөөнт холбооны сүлжээ оруулна.
- Төрийн мэдээллийг нээлттэй өгөгдөл болгож, их өгөгдлийг эргэлтэд оруулна.
- .Үндэсний блокчеин технологийг хөгжүүлнэ.
- Монгол Улсын бүх суманд интернет хурдыг 10 дахин өсгөнө. "Дижитал аймаг-Дижитал хот хөтөлбөрийг аймаг бүрт хэрэгжүүлнэ.
- Дрон_оператор сургалтын төв, нислэгийн туршилтын_бүсийн үйл ажиллагааг өргөжүүлнэ
- Цагийн баталгаажуулалтын систем нэвтрүүлж, тоон гарын үсгийн хэрэглээ, аюулгүй, найдвартай ажиллагаа 100 хувьд хүрнэ. Олон улсад хүлээн зөвшөөрүүлнэ.
- Кибер аюулгүй байдал-ын чадавхийг нэг шат ахиулж, олон улсын эрэмбээр “дэвшиж буй” түвшинд хүргэнэ.
- Инновац, өндөр технологи гарааны бизнесийг дэмжих хөрөнгө оруулалтын үндэсний санг байгуулна.