Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Шинэ хоршоо“ хөтөлбөр хэрэгжсэнээс хойш малчдад 551.8 тэрбумын зээл олгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 52 секунд

Улсын хэмжээнд нийт 17.913 өрх, 7.329.400 толгой мал отор, нүүдэл хийж байна. “Шинэ хоршоо-Чинээлэг малчин хөтөлбөр”-т хамрагдсан нийт 13.549 малчны санал хүсэлтийг авч, зээлийн зарцуулалт, төсөл хөтөлбөрийн хэрэгжилтийн үр дүнтэй газар дээр нь ажлын хэсгүүд танилцсан гэдгийг УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв.

"Шинэ хоршоо” хөтөлбөр хэрэгжсэнээс хойших долоон сарын хугацаанд 4877 хоршооны, 60500 гишүүнтэй хоршооны малчид зээлд хамрагдаж, 551.8 тэрбум төгрөгийн зээл авсан байна. Малчдаас асуумж авахад 68 хувь нь зээлээ үржлийн мал худалдан авахад зориулсан, 10 гаруй хувь нь мал эмнэлгийн үйлчилгээ эрхлэх зорилгоор зээл авсан аж.

Оргил ачааллаас бусад үед дүрэмгүй, тэвчээргүй жолооч нар түгжрэл үүсгэж байна
Оргил ачааллаас бусад үед дүрэмгүй, тэвчээргүй жолооч нар түгжрэл үүсгэж байна
 
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Демаркус Казинс ирэх сарын 7-нд Монголд ирнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/01/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.