Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ослоор амиа алдсан 179 хүний 141-ийнх нь цогцсыг таниулж дуусчээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өнгөрсөн ням гарагт Чежү Эйр онгоцны ослоор амиа алдсан 179 хүний ​​141-ийнх нь цогцсыг урьдчилсан байдлаар олж тогтоосон гэж өнөөдөр Yonhap news агентлагт мэдээлжээ. Сөүлээс өмнө зүгт 290 км-ийн зайд орших Муан олон улсын нисэх онгоцны буудалд амиа алдагсдын ар гэрийнхэнд мэдээлэл хийх үеэр тус яамнаас 179 цогцсыг бүгдийг нь түр морг руу шилжүүлсэн гэж мэдэгдсэн байдаг.

Ослын шалтгааныг холбогдох албаныхан шалгаж дуустал хохирогчдын эд зүйлсийг цуглуулж, хадгалах юм байна. Ослын улмаас 157 оршин суугчаа алдсан Кванжу болон Өмнөд Жолла мужийн орон нутгийн засаг захиргаа Ардчиллын талбай, Өмнөд Жолла мужийн Засгийн газрын ордон, Муан дахь спортын цогцолборт гурван тахилын ширээ байгуулах болсон байна.

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын албаныхан Чежү Эйр компанийн онгоцны ослын шалтгааныг тогтооход туслалцаа үзүүлнэ
АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын албаныхан Чежү Эйр компанийн онгоцны ослын шалтгааныг тогтооход туслалцаа үзүүлнэ
 
С.Эрдэнэболд: П.Батчулуун эмчийн хагалгаа амжилттай болж, зүрхэндээ 8 дахь стэндээ тавиулсан. Өмнөх стэндүүд нь дутуу ажиллаж байжээ
С.Эрдэнэболд: П.Батчулуун эмчийн хагалгаа амжилттай болж, зүрхэндээ 8 дахь стэндээ тавиулсан. Өмнөх стэндүүд нь дутуу ажиллаж байжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.