АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын албаныхан Чежү Эйр компанийн онгоцны ослын шалтгааныг тогтооход туслалцаа үзүүлнэ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 22 секунд

АНУ-ын Тээврийн аюулгүй байдлын албаныхан 179 хүний ​​амийг авч одсон Чежү Эйр компанийн онгоцны ослын шалтгааныг тогтооход туслахаар төлөвлөж байна гэж АНУ-ын албаны хүн өнөөдөр мэдэгджээ. Тодруулбал, Сөүлээс баруун өмнө зүгт 290 км-ийн зайд орших Муан тойргийн Муан олон улсын нисэх онгоцны буудалд "Жэжү Эйр" компанийн 7С2216 дугаартай нислэг ням гарагийн үүрээр буух үеэрээ хөөрөх зурвасаас гарч, хашаа мөргөсөн осол болсон байдаг. Боинг 737-800 онгоцны ослоор 179 хүн амь үрэгдэж, хоёрыг нь аварсан юм.

АНУ-ын Холбооны Нисэхийн Захиргаа (FAA) Ёнхап агентлагт илгээсэн цахим мэдэгдэлдээ "Өмнөд Солонгосын эрх баригчдад мөрдөн байцаалт явуулахад дэмжлэг үзүүлэхээр Үндэсний Тээврийн Аюулгүй байдлын Зөвлөл (NTSB)-тай баг бүрдүүлсэн байна" гэжээ.

Энэхүү осол нь 1997 онд "Korean Air" компанийн онгоц Гуам аралд осолдож, 225 хүний ​​амь насыг авч одсоноос хойш тус улсын хамгийн олон хүний ​​амь насыг хохироосон агаарын тээврийн осол болсон юм.

Эх сурвалж: Yonhap news

ЦЕГ: “Эрээн хотын дунд сургуулиудад хүүхэд сургана“ гэх зар мэдээлэл нь залилан байж болзошгүй
ЦЕГ: “Эрээн хотын дунд сургуулиудад хүүхэд сургана“ гэх зар мэдээлэл нь залилан байж болзошгүй
 
ЗГ: Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 122 компани 2023 онд 16 их наяд төгрөгийн зардал гаргажээ
ЗГ: Төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой 122 компани 2023 онд 16 их наяд төгрөгийн зардал гаргажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!