Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын заан Б.Бат-Өлзий хэлсэн амандаа хүрч байшин нь шатсан 6 хүүхэдтэй гэр бүлд сэтгэлийн хандив болох 1 сая төгрөгийг өгчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 10 секунд

Гал түймрийн улмаас байшин нь шатсан 6 хүүхэдтэй гэр бүлд Улсын аварга О.Хангай байшингаа засварлахад нь дотор заслын материалуудыг нь авч өгөхөө мэдэгдсэн бол Улсын заан Б.Бат-Өлзий Тусгаар тогтнолын өдөрт зориулсан барилдааны бай шагналаа хандивлана гэж байв. Өнөөдөр болж байгаа Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаанд Б.Бат-Өлзий нэгийн даваанд Аймгийн арслан Д.Цоггэрэлд өвдөг шороодсон юм.

Тэрбээр барилдааны дараа "Галд байшингаа алдсан зургаан хүүхэдтэй айлд бай шагналаа хандивлана гэж бодож байсан ч нэгийн даваанд уначихлаа. Хэлсэн ёсоороо очиж, хандив өргөнө" гэж байв.

Тэгвэл Улсын заан Б.Бат-Өлзий хэлсэн амандаа хүрч байшин нь шатсан 6 хүүхэдтэй гэр бүлд сэтгэлийн хандив болох 1 сая төгрөгийг өгчээ.

ДӨРВИЙН ДАВАА: Улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн арслан М.Бэлгүтэйд уналаа
ДӨРВИЙН ДАВАА: Улсын аварга П.Бүрэнтөгс аймгийн арслан М.Бэлгүтэйд уналаа
 
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Цахилгаан тасарсан үед дүүжин тээврийг ажиллуулах нөөц генераторыг Францаас авчирсан гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.