Хүчирхэг хоолой, гайхалтай дуунуудаараа дэлхий нийтийг байлдан дагуулдаг дуучин Адель итгэмээргүй өөрчлөгджээ. Их Британи дуучин маань өнгөрсөн оны есдүгээр сард өөрийн нөхөр болох, буяны байгууллагын захирал Симон Конекигээс салсан билээ. Хосууд 2011 оноос хойш үерхэж, 2012 онд Ангело хэмээх хүүтэй болж, 2016 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан ч энэ нь удаан үргэлжилсэнгүй.
45кг жин хаясан дуучин Аделийг хүмүүс танигдахын аргагүй өөр болсон гэцгээж байна. Дуучин бүсгүй жилийн өмнө жингээ хасах аянаа эхлүүлснээс хойш түүний гадаад төрх байдал олны анхаарлын төвд байсаар ирсэн. Тэрээр 32 насны төрсөн өдрөөрөө олон нийтийн сүлжээнд өөрийн жингээ хассан зургийг нийтэлсэн юм.