Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хандгайн дагзтай эвэр, тарваганы хатаасан арьс, бугын эвэр, хуш модны самар хадгалж байсныг хураажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 29 секунд

Хөвсгөл аймаг дахь цагдаагийн газрын Экологийн асуудал хариуцсан алба хаагчид Хөвсгөл аймгийн Мөрөн сумын төвд “Цагаан идээний худалдаа эрхлэх” халхавчтайгаар ховор амьтны жагсаалтад орсон хүрэн баавгайн савар, доньд худалдсан хэргийг илрүүллээ.

Тодруулбал, энэ оны 10 дугаар сарын 23-ны орой 18:00-20:00 цагийн хооронд тус цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн алба хаагчид Мөрөн сумын иргэн Д гэгч нэн ховор амьтдын их хэмжээний эд эрхтэн хууль бусаар хадгалж байсныг илрүүлж, тухайн иргэнийг түр саатууллаа.

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хүнс, худалдааны зах дээр цагаан идээ, мал, махны худалдаа эрхлэгч Д гэгчийн эзэмшлийн байшин, агуулахаас нь хандгайн дагзтай эвэр нэг ширхэг, тарваганы хатаасан  арьс 745 ширхэг, бугын эвэр 254 кг,  хуш модны самар 270 кг-ийг тус тус хадгалж байсныг хураан авжээ.

Энэхүү үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5.1-д заасан гэмт хэргийн шинжтэй учир  нэн ховор амьтдын эд эрхтний эх сурвалж, хадгалсан, худалдан борлуулсан үйлдлүүдэд мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.         

Эх сурвалж: Цагдаагийн Ерөнхий газар

“Анна Каренина” жүжгийн хаалтын тоглолт өнөөдөр болно
“Анна Каренина” жүжгийн хаалтын тоглолт өнөөдөр болно
 
Улсын арслан Б.Орхонбаяр маргааш Замын-Үүд сумын 30 жилийн ойн бөхийн барилдаанд зодоглоно
Улсын арслан Б.Орхонбаяр маргааш Замын-Үүд сумын 30 жилийн ойн бөхийн барилдаанд зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.