Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Трампын сурталчилгааны үеэр зөвшөөрөлгүй ниссэн онгоцыг сөнөөгч онгоцоор хөөжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 12 секунд

АНУ-ын Аризонад нисэхийг хориглосон бүсэд үл мэдэгдэх нисэх онгоц нэвтрэн орж ирсэн тул тус улсын нисэх хүчин F-16 сөнөөгч онгоцоо хөөргөж яаралтай арга хэмжээ авсан байна. Тухайн бүсэд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын сурталчилгаагаа явуулж байсан учраас  аюулгүй байдлын үүднээс нисэхийг хориглосон бүс тогтоосон аж.

Дээрх үйл явдал цэргийнхнийг багагүй сандаргасан бол Ерөнхийлөгч Дональд Трамп  үүнийг өөрт нь зориулж бэлдсэн шоу хэмээн бодож байжээ.

Болсон явдлын тухай умард Америкийн агаарын батлан хамгаалах командлал /2020.10.28/ орой хэд хэдэн жиргээ бичин мэдээлжээ.

Тэрбээр F-16 онгоцны сануулгын дохиог хараад “Тэрийг хараач! Хараарай! Тэд Ерөнхийлөгчид зориулж бяцхан үзүүлбэр үзүүлж байна. Худлаа мэдээ тараадаг хэвлэлийнхэн үүнийг бичиж авсан болов уу? Тэд хэзээ ч сайн зүйлийн тухай мэдээлэхгүй л дээ” хэмээн хэлж хөөрсөн олны “АНУ! АНУ!” хэмээн уухайлахыг тасалдуулсан байна.

 

МУИС сэтгүүлч мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ой тохиож байна
МУИС сэтгүүлч мэргэжилтэн бэлтгэж эхэлсний 60 жилийн ой тохиож байна
 
Өнөөдөр Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх зодоглоно
Өнөөдөр Улсын арслан Б.Орхонбаяр тэргүүтэй 128 бөх зодоглоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.