Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

53 настай эмэгтэй эдгэж дараагийн шатад шилжлээ

Ангилал
Нийгэм
Хэзээ
2020/10/30
Унших
2 минут 3 секунд

Улсын хэмжээнд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү мэдээлэв.
Тэрбээр "2020 оны аравдугаар сарын 28,29-ний өдөр буюу сүүлийн хоёр хоногт улсын хэмжээнд нийт 1,242 хүний сорьцод шинжилгээ хийхэд  бүгд сөрөг гарлаа.
Шинжилгээнүүдийг дэлгэрүүлбэл,

  • Аравдугаар сарын 28-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 28 хүний шинжилгээ,
  • Аравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатарын транзит нислэгээр ирсэн 250 хүний давтан шинжилгээ,
  • Аравдугаар сарын 10-ны өдөр Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн 174 хүний автан шинжилгээ,
  • Аравдугаар сарын 9-ний өдөр Өмнөд Судан улсаас ирсэн 214 энхийг сахиулагчийн давтан шинжилгээ,
  • Аравдугаар сарын 27-нд өдөр Замын-Үүд боомтоор орж ирсэн 23 хүний шинжилгээ,
  • Аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн 56 хүний шинжилгээ,
  • Аравдугаар сарын 17-нд Замын-Үүд боомтоор орж ирсэн 4 хүний давтан шинжилгээ,
  • Энхийг сахиулах ажиллагаанд явах 221 алба хаагчийн шинжилгээ,
  • Тандалтын зорилгоор хийсэн 26 хүний шинжилгээ,
  • ХӨСҮТ-д тусгаарлагдсан 15 хүний шинжилгээ,
  • Орхон болон Дорноговь, Сэлэнгэ, Булган аймагт тусгаарлагдсан иргэдийн шинжилгээ,
  • Тусгаарлан ажиглах байранд ажилласан 55 үүрэг гүйцэтгэгчийн шинжилгээ зэрэг багтаж байна.

Өнөөдөр 53 настай нэг эмэгтэй эдгэрч, дараагийн шатны сувилал руу шилжлээ. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд коронавируст халдварын гаднаас 340 тохиолдол зөөвөрлөн орж ирж, батлагджээ.
Үүнээс 313 хүн эдгэрсэн бөгөөд эдгэрэлт 92 хувьтай байна. Бүх ажиглалт, тандалт нь дууссан 301 хүн байна. Гэрийн ажиглалтад 9, сувиллын ажиглалтад 3 хүн хянагдаж байна.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 27 хүн эмчилгээнд байна. Үүнийг биеийн байлдын үнэлбэл 19 хүн хөнгөн, 8 хүн хүндэвтэр гэж үнэлэгджээ” гэлээ.

Энэ мэдээ хуучирсан буюу 2020/10/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Төстэй мэдээллүүд: