АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байден, гэргий Жилл Байдены хамтаар лхагва гарагт Делавер муж улсын Уилмингтон хотод саналаа урьдчилан өглөө. Өнөөдрийн байдлаар Америкийн 75 сая орчим сонгогч ийнхүү саналаа эрт өгчээ.
АНУ-ын дэд Ерөнхийлөгч асан Ж.Байден саналаа өгснийхөө дараа эрүүл мэндийн тусламжийн төлөвлөгөөнийхөө талаар сэтгүүлчдэд мэдээлээд, өөрийгөө Бүгд Найрамдах намынхантай хамтран ажиллаж чадна гэж бодож байгаагаа илэрхийлмнг байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн бямба гарагт Флорида муж улсын Палм-Бич хотод саналаа урьдчилан өгсөн юм. Тэрбээр саналаа өгснийхөө дараа “Би Трамп нэртэй залуугийн төлөө саналаа өглөө” хэмээн мэдэгдсэн билээ. Тэргүүн хатагтай Меланьягийн хувьд сонгуулийн өдөр саналаа өгөх юм.