Монголын хуульчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг хуульчийн мэргэжлийн шалгалт өчигдөр эхэллээ. Гурван өдөр үргэлжлэх уг шалгалтад 1300 гаруй эрхзүйч хамрагдахаар бүртгүүлжээ. Шалгалтыг Баянгол, Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт таван байршилд цахимаар авах юм.
Өнгөрсөн онд 1243 эрхзүйч уг шалгалтыг өгснөөс 209 нь тэнцсэн байна. Босго өндөртэй энэхүү шалгалтын давсан эрхзүйчид мэргэжлээрээ ажиллах боломжтой аж.