ХБНГУ-ын Засгийн газрын Lock Down-2 шийдвэр дөнгөж сая гарлаа. арваннэгдүгээр сарын 2-оос улс даяар цар тахлын гамшгийн үеийн хоёр дахь хорио эхлэх болжээ. Үүнд:
- Зул сарын баяр зөвхөн гэр бүл найзууд хөл хорионы журам зааврын дагуу уулзаж тэмдэглэх
- Олон нийтийн газар хоёр гэр бүл, дээд тал нь 10 хүн уулзах
- Клуб, ресторан, уушийн газар, диско бүгд хаалттай байх /хоол захиалж хүргүүлэн идэж болно/
- Чөлөөт цагаа өнгөрүүлэх бүх газрууд хаалттай байх. Үүнд: Театр, үзвэр үйлчилгээ, дуурийн театр, концерт, үзэсгэлэн худалдаа, парк, тоглоомын газрууд
- Спорт клуб, фитнесс, усан сан бүгд хаалттай байх. Мэргэжлийн спорт болон хөл бөмбөгийг үзэгчгүйгээр тоглохыг зөвшөөрсөн.
- Гоо сайхны салон, массажны газар, шивээсний салонууд хаалттай байх ба зөвхөн үсчин онгорхой байх.
- Хүнсний дэлгүүр онгорхой ч үйлчлүүлэх хүний тоог зааж өгөх юм байна. Сургууль, цэцэрлэг нээлттэй.
- Дотоодын болон гадаадын аялал, найз нөхөд хамаатан садныдаа ч зочлохгүй байхыг зөвлөж байна. Зайлшгүй тохиолдолд жуулчлалын бус онцгой тохиолдолд зөвшөөрнө гэжээ.